top of page

Nutgaa Sansan Setgel

Album "Ayalal" 2026

Texte : Shugran Vera / Composition : Arkadiy Mandjiev / Arrangement : Shubiao et Nemekhbayar Yadmaa

Шөнийн дунд салхи нь,
Сэрүүн зүүдийг минь үймрүүлнэ.
Сайхан нутгаасаа салахаараа,
Санаа сэтгэл минь өнчирнөө.
Сайхан нутгаасаа салахаараа,
Санаа сэтгэл минь өнчирнөө.

Араас үлээсэн салхи нь,
Амгалан зүүдийг минь аргадан.
Газар усаа санахаараа,
Гашуудсан зүрх минь шимширнэ.
Газар усаа санахаараа,
Гашуудсан зүрх минь шимширнэ.

Доороос үлээсэн салхи нь,
Дурлал сэтгэлийг минь уяраана.
Дуртай чамайгаа санахаараа,
Дотор минь уйлаад байна.
Дуртай чамайгаа санахаараа,
Дотор минь уйлаад байна.

bottom of page